本文へスキップ

TEL. (+976)-77177777

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,
Жамъяан гүний гудамж 18, “The Down Town” барилга 302, 303 тоот

ТанилцуулгаCOMPANY

Бидний тухай

Бид анх 2014 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр гадаад
худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Манай байгууллага нь Япон улсын 100%-ийн
хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан ба Япон
маягийн удирдлагын системийг ашиглан, үйл
ажиллагаагаа удирдан зохион байгуулж байна.

Эрхэм зорилго, зорилтууд

Эрхэм зорилго
Бид харилцагчдийнхаа эрэлт хэрэгцээнд нийцүүлэн санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэхээс гадна шинэлэг үйлчилгээг нэвтрүүлж, салбартаа тэргүүлэгч байх болно.
Уриа
Таны санхүүгийн асуудлыг бид шийдье.

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Хүндэт, харилцагч та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг ажилтан хамт олныхоо өмнөөс хүргэж байна. Монгол улсын хурдацтай эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор байгуулагдсан манай байгууллага Япон улсын 100%-ийн хөрөнгө оруулалттайгаар 2014 онд байгуулагдсан. Манай байгууллага үүсгэн байгуулагдаад удаагүй байгаа ч бид Монгол Япон хоёр орны хооронд гүүр болохыг хичээн ажиллаж байна. Манай байгууллага одоогийн байдлаар зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа ба зээлдэгч нартаа Япон улстай хамтран ажиллах боломж олгодгоороо бусад санхүүгийн байгууллагуудаас давуу талтай. Ирээдүйд манай байгууллага Монгол улсын санхүүгийн зах зээлд өөрийн байр суурийг эзлэн, түүгээрээ хоёр орны хамтын ажиллагааг сайжруулахад өөрийн хувь нэмрээ оруулан ажиллана. Та бүхнийг бидэнтэй хамтран ажиллаж байгаад баярласан талархсанаа илэрхийлье!
Хүндэтгэсэн, Гүйцэтгэх захирал Р. Баярцогт

БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Төлөөлөн удирдах зөвлөл

Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Цүжи Шүхэй: Осака хотын их сургуулийг 1998 онд төгссөн. Япон улсын санхүүгийн зах зээлд нийтдээ 16 жил ажилласан туршлагатай.